ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

УРАН БҮТЭЭЛЧ Ц.СОЛОНГО


Цэгмидийн Солонго
1987  онд Улаанбаатар хотод төрсөн
Төгссөн сургууль: 2005 онд 13-р сургууль төгссөн,2010 онд СУИС Дүрслэх урлагийн сургууль
Мэргэжил: Чимэглэх урлагийн зураач
“Тунамал Төгс Төв” ТББ-ын УЗ гишүүн
“Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах үндэсний төв” ТББ менежер
2010 - 2013 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ажиллаж байсан.
2011-2012 Монголийн урлагийн зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч”

Tel:88773410
E-mail: ts_so_uurtuu_itge@yahoo.comFacebook-Solongo Sudar

Урлаг бол миний амьдрал
Ертөнц рүү өнгийн харж, харах харахдаа өөрийгөө баг зүүлгүйгээр аялан урлагийн ертөнцийн жимээр сурсан мэдсэнээ өөрийн дотоод ертөнц сэтгэлээ онцлогтоо тулгуурлан дүрслэл бэлгэдлээр илэрхийлэхийг хүсэж хязгаарлашгүй, цаглашгүй, хэмжээлшгүй орчин өнгөрсөн, одоо, ирээдүйн түм буман үзэгдлүүдийг шимтэн шилэн сонгож, оюун бодлоороо жигүүрлэн нислэг хийн бүтээл туурвисаар...
Уран бүтээлчийн онцлог: Уран бүтээлч хүний хувьд эцэж цуцахаа мэдэхгүй мөнхийн ажиглагчын нүдээр эрэл хайгуул хийсээр л... дэлхийн урлагийн тавцанд Нүүдэлчдийн уламжлалыг хадгалан, үнэртүүлсэн орчин үеийн урлагийн чиг хандлагыг гаргах гэгээн зорилгыг сэтгэлдээ тээсээр арьсан урлаг, уран бичлэгээр бүтээлээ туурвин их замын эхэнд явж байна.
Би зөвхөн уран бүтээл хийж байхдаа  мэдэрдэг эрчлэг хирнээ зөөлөн хэмнэлтэй сэтгэлийн олон хэлбэлзэлүүд нэгэн шугаманд нэгдэж амьдралыг магтан дуулах тэр дуудлага руу хөтлөгдөхийг зорьдог. Ухамсар үгүйд минь өдөөгдсөн “Нүд”-нд ихэд татагдан бүтээлдээ элемэнт болгон, чимэглэлийн зурагт ихэвчилэн сонгогддог хэт чамирхал, химийн өнгөнөөс зайлсхийж энгийн байгалийн өнгийг арьс гэх материалтай хослуулан хэрэглэдэг. 

Гэвч арьсан урлаг нь хэрэглээний, чимэглэлийн, бэлэг дурсгалын чиг хандлага руу илүү хөгжиж буй өнөө үед тэнцвэржүүлж хөгжүүлэх зорилготойгоор өнгөний хэллэг, илэрхийллийг модерн хандлагатай уламжлалт гоо сайхны сэтгэлгээний хүрээнд арга барилын шинэ шийдэл гаргаж монголчуудын арьсан урлагийн талаарх хэвшмэл ойлголтоос холдуулж, арьс хэмээх онцлог материалаар илэрхийлэх бүтээл туурвих “Урлагийн Бүтээл” Дэлхийн урлагийн тавцанд Нүүдэлчдийн шинэ урлаг болгох тухай хүсэл намайг хөтөлсөөр... 



No comments:

Post a Comment