ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

УРАН БҮТЭЭЛЧ Ж.АНУНАРАН



Би, 
Жаргалсайханы АНУнаран нь Улаанбаатар хотод төрсөн ба айлын ууган охин. Аав маань авто инженер мэргэжилтэй, харин ээж маань жүжигчин, загвар зохион бүтээгч, сэтгэлзүйч хүн. Намайг уран бүтээлч зам сонгоход ээж минь уран бүтээлч байсан нь их нөлөөлсөн. Би 1 нас 2 сартай байхдаа нэг туулайг зурснаас хойш л бөгтөртэй морьхон, ганц эвэртэй морь, далавчтай морь, гүнж, охид гээд ид шидтэй, бодит амьдралд байж боломгүй дүрслэлийг зургандаа дүрсэлдэг байсан.


Энэ зурсан зургуудыг ээж маань гэрийн ханаар дүүртэл нь наачихдаг байв. Миний амьдралд зүүд ойр санагдаж, амьдралын минь гол цаг үед зүүдээрээ зарим нэг зүйлийг мэдэрч байсан. Одоо ч би үлгэр, ид шид, далд ертөнцөд итгэдэг. Тиймээс л миний уран бүтээл зүүдтэй нягт холбоотой байдаг 

БИЕ ДААСАН БА ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

2006 “Жинхэнэ би-д хайртай” дизайнер С.Пүрэвмаатай хамтарсан үзэсгэлэн, Mongol Costumes Center, UB
2010 “Төрөөгүй”, Le Bistrot Francais restaurant, УБ
2011.05 сар Бельгийн Антверпен хотноо хамтарсан үзэсгэлэн \Nomad wave\
2011.06 сар Бельгийн Брюсел хотноо Европын Холбооны ордонд хамтарсан үзэсгэлэн. \Nomad wave\
2011.06 сар “Бүү ай-1” Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Ногоон морь галерей, УБ
2011.06 сар “Бүү ай-2” Design Park Art Gallery, УБ
2011.12 сар “Буйгал” 13 залуу уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Монголын үндэсний уран зургийн галерей, УБ
2012.10сар Монгол: Эрт ба Эдүгээ, О.Ангарагсүрэн, Ш.Тамиртай хамтарсан үзэсгэлэн, Норшоппин хот, Швед
2012.11сар Холбоо-1 Зураач Э.Энхзаяатай хамтарсан үзэсгэлэн, ДБЭТ-ийн үзэсгэлэнгийн танхим, УБ, Монгол
2012.11сар Холбоо-2 төсөл үзэсгэлэн, U bean coffee house, УБ, Монгол


2010.06 сар “Ураг” бүтээлээр уран зургийн төрлөөр дээд шагнал, “The 2nd Grand Art” Монгол солонгосын зохион байгуулсан уралдаан UMA, УБ
2011.07сар “Далд ертөнц” цуврал бүтээлээр холимог зургийн төрлөөр дээд шагнал, “The 3rd Grand Art” Монгол солонгосын зохион байгуулсан уралдаан UMA, УБ
2012.08 сар “Тооно” бүтээлээр орчин үеийн төрлөөр гранпри, Tiger translate олон улсын наадам, Vegas club, УБ










No comments:

Post a Comment