ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

УРАН БҮТЭЭЛЧ Э.ЗОРИГТБААТАР

Энхбатын Зоригтбаатар

1978- Улаанбаатар хотод төрсөн.
1985-1993 онд ЕБ-ийн 11-р дунд сургууль,
1993-1995 онд ЕБ-ийн 45-р дунд сургууль,
1995-1996 онд ‘’Раджу Гандийн’’ нэрэмжит Үйлдвэр Урлалийн Коллежид Уран барималч,
1997-2001 онд Соёл Урлагийн Их сургуулийн харьяа Дүрслэх Урлагийн дээд Сургуулийг Уран зураач мэргэжилээр төгссөн.

1998, 1999, 2000, 2001 онд Улаанбаатар хотын захирагчын албанаас зохион байгуулдаг уламжлалт “Мөсөн хотхон” барих үйл ажиллагаанд оролцон тэргүүн байруудыг эзэлсэн. 2000 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн урд талбайд, анхны төгсөгчдийн сургуульдаа бэлэг болгосон 3м-ийн өндөртэй “Амжилт” цутгамал барималыг захиалгаар хийж гүйцэтгэсэн. 2005 онд Урчуудын Эвлэлийн хорооны “Хавар” үзэсгэлэнд “Загал” уран зураг
2008 онд Урчуудын Эвлэлийн хорооны “Алтан бийр” үзэсгэлэнд “Трио”, “Зохиомж” уран зургаар оролцсон.
2008 онд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд “Чамайг урсаж байхад” Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гаргасан.
2009 онд Чех улсын Прага хотын Вшерадце дүүрэгт Мөр хайсаар Бие даасан 2 дахь үзэсгэлэн гаргасан.
2010 онд Урчуудын Эвлэлийн хорооны Хөрөг зургын үзэсгэлэнд “Өөрийн хөрөг” уран зургаар оролцсон.
2012 онд Австри улсын Вена хотод “2Х2” Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргасан.
2013 онд Австри улсад Буддын шашин үүссэний 50 жилийн ойн хүрээнд „Reflexionen“ үзэсгэлэнд “Загаснууд” цуврал уран зургаар оролцсон

No comments:

Post a Comment