ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

Saturday, August 3, 2013

Оюуны өмч гэж юу вэ?



Оюуны өмчид шинэ бүтээл, утга зохиолын болон уран сайхны бүтээл, худалдаанд хэрэглэдэг тэмдэг, нэр, дүрс зэрэг оюуны бүтээлүүд хамаардаг. Оюуны өмчийг хоёр хэсэг болгож ангилдаг.
 Үүнд: Аж үйлдвэрийн өмч -Шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт.
Зохиогчийн эрх - Роман, тууж, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол гэх мэт утга зохиолын бүтээлүүд; кино, хөгжмийн бүтээл болон зураг, уран зураг, гэрэл зураг гэх мэт уран сайхны бүтээл, мөн түүнчлэн уран баримал, архитектурын бүтээлүүд багтдаг. Цаашилбал зохиогчийн эрхэд жүжигчдийн уран бүтээл, дуу авиа үйлдвэрлэгчдийн болон радио, телевизийн нэвтрүүлгийн эрх тус тус хамаарна.

No comments:

Post a Comment